1992 оноос хойш далайн түвшин 8 см-ээр нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Prensa Latina/. Далайн түвшин 1992 оноос хойш дунджаар бараг найман см-ээр нэмэгдсэн гэж АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлаг мэдэгдээд, “Ирэх жилүүдэд ч далайн түвшин нэмэгдсээр байх хандлагатай байна” гэлээ.
Далайн түвшин нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь дэлхийн дулаарал ажээ.
НАСА-гийн эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээллээс үзвэл, 1992 оноос хойш далайн түвшин дунджаар 7.62 см-ээр нэмэгдсэн байна. Зарим газарт бүр 22 см-ээр нэмэгджээ.
Дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авахгүй бол далайн түвшин нэмэгдсэнээр эрэг орчмын олон хот, тосгон усанд автах эрсдэлтэй байна гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.
Г.Доржханд
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days
Comments