Шатрын “Их нүүдэл” тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-27 11:09:41

Нийслэлийн боловсролын газар, Монголын шатрын холбоотой хамтран есөн дүүргээс шалгарсан 17 сургуулийн 480 шатарчдын дунд уламжлалт "Их нүүдэл" тэмцээн болно.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээнд нэг багаас 1-12 ангийн эрэгтэй, эмэгтэй нэг нэг сурагч нийтдээ 24 хүүхэд оролцоно.Тус тэмцээн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд болж шилдгүүдийг тодруулах юм.

Д.Өлзий

Related news