Эмч нарын буруугаас эхийн эндэгдэл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:19:25

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд гарсан эхийн эндэгдлийн шалтгааныг шалгах МХГ-ын ажлын хэсэг тус суманд ажиллажээ. Шалгалтын багийнхны дүгнэлтээр жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүйн улмаас нас барсан нь тогтоогджээ.

Ийнхүү зөрчил гаргасан 8 эмч, эмнэлгийн ажилтнуудад 8 сая гаруй төгрөгний торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг ажлаас халуулах саналыг Сумын Засаг даргад уламжилсан байна. 

Шалгалтыг дүгнэлтэд, “Эрсдэл өндөр, элэг цөс бөөрний суурь эмгэгтэй жирэмсэн эхийг онцгой хяналтад аваагүй, жирэмсэний хяналт дутмаг, эхийг төрөх үед төрөлтийг буруу удирдаж анхаарал халамж сулруулсан учир эхний эндэгдэл гарчээ. Тодруулбал, эхийн умай урваж, цус алдаж, өвдөлт, цус алдалтын шок, ДВС, хурц цус алдалт, амин чухал эртэнүүдийн үйл ажиллагааны хурц дутагдлаар, нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүй эх нас барсан байна” гэжээ.

Б.Мөнхзул

Related news