Брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:27:51

Баян-Өлгий аймгийн   Өлгий сумын «Таван салаа» нөхөрлөлийн эзэн Х.Гумырбек гарын уртай, санаачлагатай эр. Түүний урласан иж бүрэн тавилгатай эсгий гэрийг өнгөрсөн жил Алтайн БНУ-ын Кошагач районы захирагч өндөр үнээр худалдан авсан зэргээр бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн онцлогтой тул гүйлгээ сайтай байна.

Алх дөш, хөөрөг, хөрөө, төмөр болон модон эдлэл хийдэг суурь машинуудаа өөрийн гараар хийж цахилгаанаар ажиллуулж байна. Төмөрлөг хэсэгт нь бичиг сийлсэн үндэсний маягийн хуйтай хутга хэд хэдийг хийж ажлын байрандаа өрж тавьсан харагдана.

-Энэ хутганы төмөр нь гермен машины ган региссор. Жирийн төмрийг зорсон ч ир мохно, өнгө алдана гэж байхгүй. Ишийг нь хатсан шир, хатуулаг чанартай модоор хийж байна. Аливаа бүтээгдэхүүн үндэсний хэлбэрийг агуулсан, өнгө үзэмж, чанар сайтайгаараа сайн борлогдно. Янз бүрийн зүйлд туршилт хийж, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байна. Миний гол туслагч хүү Барбол оролдлого сайтай. Модон эдлэл хийдэг, чулуу, бусад эдлэлд бичиг сийлж өгч чаддаг гэж тэр ярилаа.  

Ш.Айзаря

Related news