“Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг малчид талархан хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-09 23:18:13
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболдын санаачилгаар  мал ид төллөж байгаа үед малчдын ачаалал нэмэгдэж хүн хүчээр дутмаг байдагтай холбогдуулан малчин болон төрийн байгуллагын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв. “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн хүрээнд Алаг-Эрдэнэ сумын сургуулийн галч Болдбаатар, Цэцэрлэгийн ажилтан н.Солонго, Хүн эмнэлгийн нярав н.Батмөнх, сургуулийн галч н.Энхболд нар 14 хоног малчиддаа туслаж мал төллүүлж, ямаа самнаж бүхий л ажилд нь тусалжээ.
Хаврын их ажлын үед цаг үеэ олсон хөтөлбөр хэрэгжүүлсэнд малчид талархаж буйгаа илэрхийлэн дараа жил хөтөлбөрийг сумандаа төдийгүй аймгийн хэмжээнд сайн туршлага болгон хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг малчид хэлж байв. Хөтөлбөрийн хүрээнд сумын Засаг дарга, малчин, “Илгээлтийн эзэн” гурав гурвалсан гэрээг байгуулжээ. Гэрээний хугацаанд төрийн албан хаагчийг хэрхэн ажилласан талаарх илтгэх хуудсыг тухайн малчин өрхийн тамгаар баталгаажуулан явуулж ажлаа дүгнүүлэх гэнэ. Төрийн албан хаагч гэрээгээ дүгнүүлж өөрийн ажлын цалингаа авах бөгөөд дээрээс нь малчин өрх өдрийн 15000 төгрөгөр тооцон нэмэлт цалинг олгох юм байна. Өөрөөр хэлбэл илгээлтийн эзэн өөрийн авдаг цалин дээр малчнаас давхар цалин авах ажээ.
Б.Гантуяа 
Related news