Тариалан сум шинэ Эрүүл мэндийн төвтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахдаа Тариалан, Их-Уул сум болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Оюу-Ундраа хувийн эмнэлэг, Гурван гал өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр Тариалан суманд Эрүүл мэндийн төвийг шинээр барих, Их-уул сумын сум дундын эмнэлгийг загвар сум дундын эмнэлэг болгох, аймгийн нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад асуудлыг шийдвэрлэr өгнө гэдгийг хэлж байлаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн салбарын 350 гаруй эмнэлгийн ажиллагсадтай уулзаж 2017-2021 онд Засгийн газарт болон Эрүүл мэндийн яамны хэмжээнд хэрэгжүүлж, шийдвэрлэж байгаа УИХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх болон шинээр батлуулах төслийн саналыг танилцуулж, орон нутагт эрүүл мэндийн салбарын ажиллагсдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсч тэдний сонирхсон асуултанд хариулт өгч эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй зарим хүмүүст яамны шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Б.Гантуяа