Найман хийдийн 60 гаруй лам “Баянзүрх хайрхан”-ыг тахив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-27 18:26:01

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулсан “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажлын нээлт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг 8 хийдийн 60 гаруй лам ном хурж, “Баянзүрх хайрхан”-ыг тахисан байна.
 “Баянзүрх хайрхан” хүртэлх замыг сайжруулан засч, 1400 метр газарт явган хүний зам, шатыг хийжээ. Мөн хайрханы орой хэсэгт 100 хүний ном хурах зориулалтын талбайг хийж, гэрэлтүүлэг, амрах сандал, хогийн сав байрлуулжээ. Түүнчлэн 50 гаруй авто машины зогсоолыг барьж, борооны ус зайлуулах даланг шийдэж, улиас, хайлаас зэрэг нийт 120 гаруй мод тарьсан байна.
“Баянзүрх хайрхан” нь нийслэл хотыг тойрон хүрээлдэг сүлд тахилгат дөрвөн уулын наран ургах зүгт, далайн түвшнээс 1846 метрт оршдогоороо онцлогтой.

 

Related news