“WannaCry” вирусийг Умардын хакерууд тараасан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-16 11:50:56
МОСКВА./TASS/. “WannaCry” вирусийг ашиглан дэлхий даяар кибер халдлага үйлдсэн хакерууд БНАСАУ-тай холбоотой гэсэн мэдээллийг “Касперскийн лаборатори” компани шалгаж байна. Энэ тухай “Reuters” агентлагт тус компанийн нэгэн шинжээч мэдээлжээ.

Түүний ярьснаар, “WannaCry” программын өмнөх хувилбарт илэрсэн кодын хэсгийг БНАСАУ-аас удирддаг "Lazarus Group" компани ашиглаж байжээ. “Одоогийн байдлаар энэ бол “WannaCry”-ийн гарал үүслийг тодорхойлж буй хамгийн бодитой жишээ юм” гэж “Касперскийн лаборатори”-ийн шинжээч Курт Баумгартнерын хэлсэн байна.

Дэлхийн 70 гаруй оронд хакерын халдлага үйлдэгдсэн нь 5 дугаар сарын 12-нд тодорхой болсон юм. Хакерууд компьютеруудыг түгжигч-вирусээр халдварлуулсан ба уг шантаажлагч вирус нь үйлдлийн системийн түгжээг гаргасныхаа төлөө мөнгө шилжүүлэхийг шаарддаг байна.

Орос улсын хувьд, кибер халдлагад Онцгой байдлын яам, Дотоод хэргийн яам, Оросын төмөр зам, Хадгаламжийн банк, гар утасны “Мегафон”, “Вымпелком” операторууд өртжээ. 
О.Барс 

 

 

 

 

 

Related news