Чин Хайн зохиосон аялгууг морин хуураар эгшиглүүлэв
ВИДЕО МЭДЭЭ
	Монгол улсын Морин хуурын чуулга дэлхийн алдартай концертын танхимуудад тоглосон шилдэг бүтээлүүдээ эх орныхоо үзэгчдэд анх удаа тоглож үзүүллээ.
“Их багшийн аялгуу морин хуураар” хэмээх энэхүү тоглолт өнгөрөгч баасан гаригт “Корпорейт Конвэшн” центрийн концертын танхим болсон юм. Дэлхийн оюун санааны их хөтөч гэгддэг, хүмүүнлэг үйлстэн, урлаг соёлын зүтгэлтэн “Төгс гэгээрсэн их багш” Чин Хайн зохиосон 12 дуунаас дээжилсэн аялгууг монгол үндэстний хөгжмийн зэмсэг морин хуураар тоглосон нь ихээхэн онцлог байлаа. Чинхайн зохиосон дуу, яруу найраг нь дэлхийн хөгжмийн ертөнцөд хүндтэй байр суурийг эзэлдэг байна. Холливуд болон Бродвэйн тайзнаа дараалан амжилттай тавигдсан мюзиклүүдийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар, Грэммийн хошой шагналт Дэвид Шайр зэрэг алдартнууд зохион найруулсан байдаг. Харин түүний морин хуурд зориулсан хөгжмийн найруулгыг Монгол улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан хийжээ.
                
                
                “Их багшийн аялгуу морин хуураар” хэмээх энэхүү тоглолт өнгөрөгч баасан гаригт “Корпорейт Конвэшн” центрийн концертын танхим болсон юм. Дэлхийн оюун санааны их хөтөч гэгддэг, хүмүүнлэг үйлстэн, урлаг соёлын зүтгэлтэн “Төгс гэгээрсэн их багш” Чин Хайн зохиосон 12 дуунаас дээжилсэн аялгууг монгол үндэстний хөгжмийн зэмсэг морин хуураар тоглосон нь ихээхэн онцлог байлаа. Чинхайн зохиосон дуу, яруу найраг нь дэлхийн хөгжмийн ертөнцөд хүндтэй байр суурийг эзэлдэг байна. Холливуд болон Бродвэйн тайзнаа дараалан амжилттай тавигдсан мюзиклүүдийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар, Грэммийн хошой шагналт Дэвид Шайр зэрэг алдартнууд зохион найруулсан байдаг. Харин түүний морин хуурд зориулсан хөгжмийн найруулгыг Монгол улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан хийжээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                     
                    
Comments