Иргэний хэргийн дийлэнхийг зээлийн маргаан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:01:37

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 23-ны байдлаар нийт 980 хэрэг хүлээж авсны 55,2 хувийг иргэд хоорондын зээлийн маргаан эзэлж байна.

Үүн дотор банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс үүдсэн маргаан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан төслийн зээлээ төлж чадахгүйгээс үүдсэн маргаан орж байгаа юм.

Иргэний хэргийн дийлэнх хувийг эзэлж буй иргэд хоорондын зээлийн маргааны хувьд зээлийн гэрээ болон хүү, алданги, гэрээ сунгасан хугацаа зэргийг бичгээр хийж гарын үсэг зурдаггүй, хуулийн шаардлага хангаагүй гэрээ хэлцэл хийдэг, хэт өндөр хүүтэй зээлийг хүлээн зөвшөөрч мөнгө зээлдэг зэрэг нийтлэг алдаанаас болж иргэн их хэмжээний мөнгөн төлбөрт унах болон алдагдал  хүлээж болохыг иргэдэд анхааруулж байна.   

Б.Туяа

Related news