Хөвсгөлд 1880 шахам хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл/ МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 12-р ангийг 32 сургуулийн 77 бүлэгт 1881 хүүхэд суралцан төгсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтанд энэ оны төгсөгчдөөс 1716 сурагч, өмнөх оны төгсөгчдөөс 162 нийт 1878 хүүхэд шалгалтанд оролцохоор бүртгүүлжээ.
Төгсөгчдийн улсын шалгалт энэ сарын 24-өөс эхлэх бол элсэлтийн шалгалт 6 сарын 15-аас эхэлнэ. Нийт төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байгаа ажээ.

Б.Гантуяа