Гэмт хэрэг буурсан ч бага насны хүүхэд холбогдох нь нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар 209 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хувь буурсан байна. Гэмт хэрэгт нийт 194 иргэн холбогдсоны дотор 15 хүртэлх насны хүүхэд 9 холбогдож өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарчээ .
Тухайлбал өнгөрсөн оны мөн үед 15 хүртэлх насны 1 хүүхэд гэмт хэрэгт холбогдож байсан бол өнөөдрийн байдлаар 9 болжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд нь ихэвчлэн хулгай, дээрмийн хэрэгт холбогдож байгаа учраас эцэг эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналт сул байгаатай холбоотой гэнэ. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн анги бүрийг алба хаагч нартаа хуваарилан өгч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа