Пентагоны зардлыг 639 тэрбум долларт хүргэн нэмэгдүүлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Пентагоны зардлыг 52 тэрбумаар нэмэгдүүлж, 639 тэрбум долларт хүргэх саналыг Конгресст оруулжээ. Даваа гарагийн орой Цагаан ордноос өргөн барьсан АНУ-ын 2018 оны санхүүгийн жилийн холбооны төсвийн төсөлд энэ талаар тусгасан байна.
Төсвийн төслийг бүрэн эхээр нь Вашингтонд 5 дугаар сарын 23-ны өглөө албан ёсоор танилцуулах аж.
Төсвийн төслийг бүрэн эхээр нь Вашингтонд 5 дугаар сарын 23-ны өглөө албан ёсоор танилцуулах аж.
Уг баримт бичигт дурдсанаар, ирэх онд цэргийн зардлыг бүхэлд нь 54 тэрбум доллароор, өөрөөр хэлбэл одоогийн байгаа хэмжээнээс 10 хувиар нэмэгдүүлэх талаар тусгасан байгаа ба ингэснээр нийт цэргийн зардал 668 тэрбум долларт хүрэх юм. Учир нь, Америкийн цэргийн хөтөлбөрүүд нь зөвхөн Пентагоны шугамаар санхүүждэггүй ажээ.
Цагаан ордны эрх баригчид ойрын 10 жилийн хугацаанд “өөрийн ашиг сонирхлыг дотоодод болон хилийн чанадад хамгаалах зорилгоор 6,7 их наяд долларыг Америкийн цэргийн чадавхийг сэргээхэд зарцуулах”-ыг санал болгож байгаа юм. Энэ нь 2018-2027 он хүртэлх хугацааны цэргийн зардлын нийт хэмжээ юм.
Төсвийн төсөлд тусгаснаар, 2018 онд АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Обамагийн төлөвлөж байснаас 56 400 хүнээр нэмэгдүүлэх аж. Үүнээс гадна, 84 байлдааны нисэх онгоц, түүний дотор 70 ширхэг тавдахь үеийн олон зориулалттай F-35 сөнөөгч онгоц, 8 байлдааны хөлөг онгоцыг худалдан авах зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
О.Барс