Австри хилийнхээ дагуу хашаа барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-29 11:34:47

ВЕНА. /BBC/. Словениас ирэх цагаач, дүрвэгчдийн нэвтэрч буй хилийн дагуу хашаа барихаар төлөвлөж байна гэж Австри мэдэгдсэн байна.

Энэ арга хэмжээ нь хилийг хаана гэсэн үг биш, харин хил нэвтрэн орж ирж байгаа цагаач, дүрвэгчдэд тавих хяналтыг сайжруулах зорилготой гэж Австрийн Канцлер Вернер Файман мэдэгдэв.

Орогнол хүсэх боломжгүй цагаачдыг албадан гаргахаар болсон бөгөөд тэдний тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж Герман мэдэгдсэнтэй холбогдуулан Австри ийм шийдвэрт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ, цагаач, дүрвэгчдийн сууж явсан усан онгоц Грекийн Лесбос арлын ойролцоо живж, гурван хүн амиа алдаж, 242 хүнийг аварчээ.

Хэчнээн хүн сураггүй болсон тухай бид хараахан тодорхойлоогүй байна гэж Грекийн эргийн хамгаалалтын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Турк болон Грекийн арлууд хоорондын усанд цагаач, дүрвэгчдийн сууж явсан гурван завь осолдсон байна. Учир нь тухайн бүс нутагт цаг агаарын байдал мууджээ.

Д.Нямтулга

 

 

Related news