А.Гутерриш: 2050 он гэхэд цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлээд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./VOA/. 2050 он гэхэд дэлхий даяар цэвэр усны хэрэглээ 40 гаруй хувиар нэмэгдсэнээр дэлхийн хүн амын дөрөвний нэг нь цэвэр усны хомсдолтой улс оронд амьдрах төлөвтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Усны хүрэлцээ хангамж бүх бүс нутгуудад муудаж, НҮБ-ын гишүүн 193 орны дөрөвний гурван хувь нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа гол нуурын сав газрыг хуваан хэрэглэж байна гэж тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ундны усны төлөө зөрчил тэмцэл үүсэхээс сэргийлэхийн тулд НҮБ-аас дипломат бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг удирдаж буй Боливи улсын ерөнхийлөгч Ево Моралес хэлэхдээ "1947 оноос хойш ундны устай холбоотойгоор улс орнуудын хооронд 37 удаа зөрчилдөөн гарсан байна" гэлээ. "Манай эх дэлхий, хүн төрөлхтөн, дэлхий дээр оршин байгаа амьтай бүхэнд усны хомсдолд орох аюул нүүрлээд байгаа бөгөөд ирэх арван жилд байдал улам дордох төлөвтэй байгаа" гэдгийг тэрбээр онцолсон байна.

Их Британийн элчин сайд Мэтью Рикрофт хэлэхдээ "Сомалид болсон ган гачгийн улмаас хоол хүнс хомсдож, өлсгөлөн нүүрлээд байгаа, мөн зүүн хойд Нигерид цэвэр усны дутагдалд орсны улмаас мянга мянган хүн өвчин зовлонд нэрвэгдэж байгаа зэргээс үзэхэд манай дэлхий усны хомсдолд орсноор ямар их аюултай тулгарч болохыг ойлгон мэдэрнэ. Энэ асуудлыг дэлхий нийтээрээ шийдэхийн тулд улс дотор болон улс орнуудын хооронд усны аюулгүй байдлыг сайжруулахын тулд хөгжингүй орнуудын зүгээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна" гэжээ.
Этиопийн элчин сайд Такеда Алему хэлэхдээ "Нил мөрний дагуу оршдог 6 улсын хооронд зөрчил байсаар байна. Эдгээр орнууд Нил мөрний усыг ашиглах талаар гэрээ байгуулахын тулд 13 жилийн турш хэлэлцээ хийсэн билээ. Энэ гэрээнд 6 улс гарын үсгээ зурсан бөгөөд 3 улс соёрхон батлаагүй байна" гэлээ.
Х.Сарнай