Хятад нэг хүүхдийн бодлогоо цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-30 09:39:04

БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын гэр бүлүүд ганц хүүхэд төрүүлж өсгөх хуулийг хүчингүй болгожээ.

Нэг хоёр хүүхэдтэй болохыг Хятадын Коммунист нам зөвшөөрснийг тус улсын Синьхуа агентлаг мэдээллээ.

“Хятад улс нэг хүүхдийн бодлогоо цуцалж, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө” гэж тус агентлагийн “Twitter” хуудсанд мэдэгдсэн байна.

Хятад улс хоёр хүүхдийн бодлого руу шилжиж буй нь нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлээд 30 гаруй жил өнгөрөхөд хүн амын өсөлт удааширч, өндөр настай хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой.

Нэг хүүхдийн бодлогыг 1976 онд Коммунист намын удирдагч Мао Зэдуны удирдлаган дор баталж байжээ.

Х.Аминаа

 

Related news