Ракка хотод 40 мянга гаруй хүүхэд аюултай байдалд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/-гийн мэдээлснээр "Лалын улс" бүлэглэлийн нийслэл хот гэж зарлаад байгаа Сирийн хойд хэсэгт орших Ракка хотод 40 мянга гаруй хүүхэд маш аюултай байдалд байна.
ЮНИСЕФ-гаас хийсэн мэдэгдэлд эмнэлэг, сургуулиуд халдлагад өртөж, одоогийн байдлаар 25 хүүхэд нас барсан бөгөөд хүүхдүүдийг хамгаалж, дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг уриалж байна гэжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт курдийн дайчдын бүлэг АНУ-ыг агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Раккад байрлаж байгаа "Лалын улс" бүлэглэлийн эсрэг дайралт хийсэн байна. АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвслийн хүчний явуулсан агаарын цохилтын ажиллагааны улмаас наад зах нь 30 гаруй энгийн номхон иргэд амиа алдсан бөгөөд ихэнх нь хүүхдүүд байжээ.

Х.Сарнай