Нэхий 1000, ноолуур 30 000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:43:50

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын захын хашаа хонь, ямаа, адуугаар дүүрэн байв.

Иргэд үүний учрыг хэрэглэгчид өвлийн идэшний мал худалдан авах мөнгөгүй болж ийм байдалд хүрлээ гэсэн таамаг дэвшүүлж байна. Малын үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс мэдэгдэхүйц буурсан ч өвлийн идшээ бэлтгэж амжаагүй өрх цөөнгүй. Энэ зах дээр  адуу 700 000-800 000,  хонь 65 000-75 000, ямаа 55 000, үхэр 400 000, хонины нэхий 1000, ямааны арьс 8 000, үхрийн шир 25 000, адууны шир 35 000,  ноолуур 30 000, тонн нүүрс 65 000-75 000 төгрөг байна.

Ш.Айзаря

Related news