Лондонгийн шатсан барилга дотор байгаа цогцсуудыг олж, таниулахад хэдэн долоо хоногийн хугацаа хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Лондон хотын орон сууцны өндөр барилгад гал гарснаас хойш хоёр өдөр өнгөрсөн хэдий ч галыг бүрэн унтрааж чадаагүй байна.
Лондон хотын баруун дүүрэгт байрлах 24 давхар өндөр орон сууцанд лхагва гарагт гал гарч, маш хурдацтай тархсанаар уг байр бүхэлдээ шатсан юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 17 хүн амиа алдаж, 11 хүний цогцос барилга дотор байгаа аж. Нийт 78 хүн галд өртсөний 15 нь маш хүнд зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг барилга дотор байсан оршин суугчдын тоог бүрэн гаргаж чадаагүй байгаа юм.
Галд өртөж амиа алдсан хүмүүсийн цогцсыг эрж хайх, таниулах зэрэгт хэдэн долоо хоногийн хугацаа хэрэгтэй гэж цагдаагийн газар мэдэгджээ.
Их Британийн Еерөнхий сайд Тереза Мэй гал гарсан газарт очихдоо "мөрдөн шалгалтыг маш нарийн хянуур хийнэ" гэж мэдэгдлээ. Лондон хотын захирагч Садик Хан шатсан барилга дээр ирэх үед уурлаж бухимдсан ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн угтсан байна.

Х.Сарнай