Сүү цагаан идээний үнэ нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:50:37

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Тирлик зах дээр ямаа, хонины мах кг 4500, үхрийн ястай мах 4500-5500, адууны мах 5000,  казы 22000-25000  төгрөгийн үнэтэй байна. 

Хүнсний зах дээр кг төмс 500, сонгино 1300, лууван 1000, байцаа 800, литр сүү 1500, 45 кг хорголжин тэжээл 14 000-19 000, боодол өвс 3000 төгрөг байна.

Эдгээрийн дотор сүү цагаан идээний үнэ нэмэгдэх хандлагатай байна.   Гадаад валютын ханш өдөр тутам өсөн нэмэгдсээр ам. доллар 1995, юань 314,30, рубль 32,5 тенге, 7,1 төгрөгөөр арилжаалагдаж байна.  Литр А92 бензин 1850, дизель түлш 1830, А80 бензин 1550 төгрөгийн үнэтэй байна. 

Ш.Айзаря

Related news