Жагсагчид Лондоны Кенсингтон, Челси тойргийн зөвлөлийн байранд дайран оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./TASS/. “Grenfell Tower” орон сууцны барилгад гарсан гал түймэртэй холбоотой эрх баригчдын үйлдлийг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн Лондоны засаг захиргааны Кенсингтон, Челси тойргийн зөвлөлийн байр руу дайран орж, энэ хэрэг явдалд буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг шаарджээ. Энэ талаар Sky News телевиз тус газраас шууд нэвтрүүлж байгаа ажээ.
Жагсагчдын тавьж буй гол хоёр шаардлага нь гал түймрийн дүнд орох оронгүй болсон оршин суугчдыг нэн даруй байранд оруулах мөн хохирсон оршин суугчдад тусламж үзүүлэх мөнгөн хөрөнгийг улсаас гаргаж өг гэж байгаа аж.
Хорнтон-стрийт-д орших Кенсингтон, Челси тойргийн зөвлөлийн байранд хийж буй энэ эсэргүүцлийн акцыг "Radical Housing Network" олон нийтийн байгууллага зохион байгуулжээ.
600 орчим хүн амьдардаг 24 давхар “Grenfell Tower” орон сууцны барилгад 6 дугаар сарын 14-ны шөнө гал гарсан юм. Гал эхлээд уг барилгын доод давхарт гарсан ч гал маш хурдан хугацаанд дээшээ тархан дээд бүх давхрыг хамарсан ба үүний дүнд зарим хүмүүс гал дунд боогджээ. Сүүлийн мэдээгээр, энэ гал түймрийн улмаас 70 орчим хүн амиа алдаж, хэдэн арван хүн ор сураггүй болжээ.

О.Барс