Уран сайхны гимнастикч Х.Ундрам хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-19 08:35:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапурт болж байгаа уран сайхны гимнастикийн нээлтэй тэмцээний хэрэглэлийн төрөлд нийлбэр дүнгээр манай тамирчин Х.Ундрам гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ.

Бага насны ангиллын тэмцээнд өсвөрийн тамирчин У. Айына бүх хэрэглэлд өрсөлдөж байна. ОУГХ-ны албан ёсны хөтөлбөрт багтсан Сингапурын нээлттэй 14 дэх удаагийн олон улсын тэмцээнд Б.Оюун дасгалжуулагчтай манай хоёр тамирчин оролцож байгаа юм.


 
Тус тэмцээнийг гимнастикийн спортын олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа дэнслэн шүүж байна.
Д.Өлзий
Related news