Санал авах төхөөрөмжүүдийг сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал авах автоматжуулсан төхөөрөмж болон саналын хуудсыг сумын сонгуулийн хороонуудад хүлээлгэн өглөө.
Санал авах хайрцаг болон саналын хуудсыг сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хамгаалалтын цагдаагийн хамт хүлээн авлаа. Тус аймгийн хэмжээнд 23 сумын сонгуулийн хороо 122 санал авах байр ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 23 сумаа хуваан авч саналын хайрцаг болон санал авах хуудсыг аймгийн сонгуулийн хорооны төлөөлөлийн хамт орон нутагт сонгууль зохион байгуулах бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч байгаа ажээ.

Б.Гантуяа