Хөвсгөлд сонгуулийн санал хураах үйл ажиллагаа хэвийн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-26 08:56:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй хэвийн эхэллээ. Тус аймгийн хэмжээнд 23 сумын сонгуулийн хороо 122 санал авах байр ажиллаж байна.
Энэ удаагийн сонгуульд аймгийн сонгуулийн хороонд 9, сумын сонгуулийн хороонд 161, санал авах байранд 784, даамал 150, итгэмжлэгдсэн ажилтан 130, цагдаа 130 нийт 1364 төрийн албан хаагч ажиллаж байна. Өглөөний 9 цагийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй бүх сумдад сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Б.Гантуяа 
Related news