Орхон аймагт Өргөө кино театр нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Эрдэнэт-Өргөө 4” кино театр нээлтээ хийлээ. Уг кино театрыг “Сод Монгол” групп өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд барилгын зураг төслийг БНСУ-ын “DAN DESIGN” компаниар хийлгэжээ.
Кино театрын нээлтийн үеэр “Transformers” киноны нээлт болж Монголын соёл, урлагийн одууд оролцлоо. “Эрдэнэт-Өргөө 4” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн стандартад нийцсэн дотоод засал бүхий дөрвөн энгийн, нэг VIP танхимтай. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат тоглоомын төв, лоунж, караоке үйлчилгээний таван өрөөтэй. Ая тух, тохилог орчин, дэвшилтэд технологи нэвтрүүлсэн сайхан кино театртай боллоо гэж эрдэнэтчүүд ярьж байна.
Уг кино театрыг барихад зургаа орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Б.Оюун-Эрдэнэ