Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлтийг 500 гаруй иргэн ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-06 14:16:13
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажиллагаа өглөө эхэлсэн. Дундговь аймгийн хувьд санал авах 46 хэсэгт зөөврийн битүүмжилсэн хайрцагаар нийт 503 сонгогч саналаа өгөхөөр хүсэлт ирүүлжээ.
Эхний санал хураалтаар 510 сонгогч хүсэлт ирүүлж, 492 нь санал өгсөн. Санал хураалт 96 хувьтай байсан юм.
Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажиллагаа орой 20 цагт дуусна. Санал авах байрууд маргааш өглөө 7 цагт санал хураалт эхлэхийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна. Аймгийн сонгуулийн хороо санал хураалтын явцын эхний мэдээллийг 12 цагт өгөх үеэрээ зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан санал хураалтыг мэдээлнэ.
Маргааш эхлэх хоёр дахь санал авах ажиллагааг зохион байгуулахаар аймаг, сумын сонгуулийн хороонд 86, санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар 248, мэдээллийн технологийн багт 5 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 48 ажилтан, мэдээллийн технологийн 71 даамал тус тус ажиллана. Санал авах байруудад 355 ажиллагч ажиллана.
 
Т. Отгонтуяа
Related news