Д.Нацагдорж тэмдэгтнээ шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:57:16

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх зорилгоор энэ оны тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнүүдээ шалгаруулжээ.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч  Дашдоржийн Нацагдоржийн намтар уран бүтээлийг уран уншиж судлах, товч тэмдэглэл, бяцхан ном хийх зэрэг тусгай болзлоор шалгаруулдаг тус тэмцээнд Баруун-Урт  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 4 сургуулиас хоёр насны ангилалд 12 хүүхэд сүүлчийн шатанд өрсөлдөж  Д.Нацагдорж тэмдэгтэн болжээ. 

Г.Сүхээ

Related news