УИХ-ын гишүүн Д. Бат - Эрдэнэ Цогтцэций суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:33:48

УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ тус сумын төсөвт байгууллагын удирдлагууд, ахмадууд, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, цаг үеийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Сумын шинэ бүтээн байгуулалт болох 50 ортой Сум дундын эмнэлэг, 200 хүүхдийн цэцэрлэг, засмал зам, ус хангамж, ариутгах татуургын шугам, “Батхүлэг” авто засварын газар, “Арт дизайн” ХХК, “Шим” хүнсний бөөний төв зэрэг газруудтай мөн танилцсан юм. Тэрээр “Батхүлэг” авто засварын газар, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, “Говь Шанх” талбайн тохижилт, Цогтцэций Залуучуудын нэгдэл, Өмнөговь Бүтээн Байгуулалтын Корпораци, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийллээ. Түүнчлэн 60-аас дээш насны 176 ахмадуудад нүүрс олгосон юм. Түүнчлэн “Говь Шанх” уртын дууны тэмцээнийг ивээн тэтгэн, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. 

Өмнөговь аймаг   С.Сумьяа

 

Related news