И.Масктай санал нийлэхгүй байгаагаа М.Цукерберг илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АСТАНА./КАЗИНФОРМ/. Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөнд учирч буй гол аюул заналхийлэл болж байна хэмээн батлан ярьж буй SpaceX болон Tesla-г үндэслэгч Илон Масктай санал нийлэхгүй байгаагаа Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг илэрхийлжээ. Энэ тухайгаа М.Цукерберг Facebook-ийн хэрэглэгчидтэй онлайнаар шууд ярилцахдаа хэлсэн байна.
“Хиймэл оюун ухаан нь ирээдүйд бидний амьдралыг илүү сайхан болгоно, тийм болохоор ертөнц сүйрнэ гэсэн таамаг төлөг тавих нь туйлын хариуцлагагүй хэрэг” хэмээн М.Цукерберг саяхан И.Маскийн хийсэн мэдэгдлийн хариуд хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт И.Маск АНУ-ын муж улсуудын захирагчдын үндэсний холбооны хурал дээр үг хэлэхдээ "хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний хувьд хамгийн гол аюул” гэж батлан хэлсэн аж. “Зам тээврийн осол, нисэх онгоцны сүйрэл, чанаргүй эм, чанаргүй хоол унд зэрэг нь аюул занал биш” хэмээн тэрбээр ярьсан байна.
Мөн И.Маск "хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой хамгийн дэвшилтэт технологийг ашиглах боломж надад бий" гэж онцлон хэлжээ. Түүний үзэж харж байгаа зүйлүүд нь хүмүүс энэ талаар санаа зовох хэрэгтэй гэж бодоход хүргэсэн аж.
Үүнээс гадна И.Маск энэхүү салбарыг төрийн түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн, уг технологийн тархаж буй хурдыг зохиомлоор сааруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Эс бөгөөс нэг л мэдэхэд аль хэдийн оройтсон байж магадгүй гэнэ.
О.Барс