“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-25 19:08:34
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийн удирдамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү болон Шадар Сайдын ажлын алба, НЗДТГ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” Архангай аймагт шалган зааварлаж, туслах зорилготой өнөөдөр ажиллажээ.
Ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж удирдамжаа танилцуулан, Архангай аймгийн Байнгын ажиллагаатай зөвлөл /БАЗ/-ийн дарга, Засаг даргын орлогч Б.Болормаа, БАЗ-ийн гишүүд ОБГ, МХГ, ГХБХБГ-ын дарга нарын бүрэлдэхүүн Нийслэлийн БАЗ-ийн ажлын хэсэгтэй Архангай аймагт хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, туршлага судалсан хурлыг хийсэн байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан хамгаалах сургалт, дадлагын танхим, Аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөнд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцсан юм.
Б.Гэрэлт-Од

 
Related news