Оросын шүүх танхимд гурван яллагдагчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-02 07:58:36
МОСКВА. /Sputnik/. Оросын нийслэл Москва хотын шүүх танхимд өчигдөр таван яллагдагч аюулаас хамгаалах хүчнийхний зэвсгийг булаан авч, оргон зугтахыг завджээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн тэдний гурвыг нь буудан устгаж, хоёрыг нь  шархдуулан баривчилсан байна.

Өчигдөр болсон энэ хэргийн үеэр гурван цагдаа мөн шархаджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, таван яллагдагч нь гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд бөгөөд Киргизстан, Узбекистан зэрэг Төв Азийн улсуудын иргэд аж. Тэднийг таксины жолоочийг хөнөөсөн, тээврийн хэрэгсэл хулгайлсан зэрэг 15 хэрэгт буруутгаж байгаа юм.

Энэ хэрэг Оросын ард түмнийг ихээхэн цочирдуулсан байна. Иргэд “Эрх баригчид шүүх танхимын аюулгүй байдлыг сайтар хангаж, чангатгах хэрэгтэй байгааг энэ хэрэг харууллаа” гэж ярьж байна.
Г.Доржханд


Related news