ХМТ WannaCry вирусын тархалтыг зогсоосон программистыг баривчиллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./TASS/. Энэ оны 5 дугаар сард дэлхий даяар компьютеруудад халдан гэмтээсэн WannaCry мөнгө шантаажлагч-вирусын тархалтыг зогсоож чадсан Британийн программ зохиогчийг АНУ-д баривчилжээ. Энэ тухай пүрэв гарагт Британийн Press Association агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Маркус Хатчинсыг лхагва гарагийн үдээс хойш кибер аюулгүй байдлын салбарын шинжээч мэргэжилтнүүдийн бага хуралд оролцоод буцах гэж байх үед нь Лас Вегасын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.
Мөн Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг М.Хатчинсыг баривчилсныг мэдсэн тухайгаа баталсан ч дээрх алхам нь АНУ-ын эрх баригчдын хэрэг юм гэж мэдэгджээ.
“The Verge” эх сурвалжийн мэдээлснээр М.Хатчинсыг хөнөөлт программ хангамжийг тараасан гэж буруутгаж байгаа ажээ.
Банкны онлайн гүйлгээ, зээлийн картын талаарх мэдээллийг хулгайлахад ашигладаг "Kronos" нэртэй программыг зохиож, тараасан хэрэгт холбоотой гэсэн ялыг М.Хатчинс-д тулгаж байгаа ажээ. Америкийн эрх баригчдын баталж байгаагаар М.Хатчинс хувийн ашиг хонжоо олох зорилгоор дээр дурдсан программ хангамжийг сурталчилж, зардаг байжээ. “Kronos”-ийг анх мэргэжилтнүүд 2014 оны 7 дугаар сард илрүүлж байсан юм.
АНУ-ын эрх баригчдын төлөөлөгч Reiters агентлагт мэдээлснээр, М.Хатчинс-д тулгасан ял нь “WannaCry” вирус тараасантай холбоогүй гэжээ.
"Motherboard" онлайн портал М.Хатчинсын найзуудтай ярилцсан ба тэд түүнтэй холбогдож чадахгүй бараг нэг хонож байна, хаа байгааг нь мэдэхгүй байна гэжээ.
М.Хатчинс нь интернетэд “MalwareTech” зохиомол нэрээр нэрд гарсан ба 5 дугаар сарын 13-нд тэрбээр нэг өдрийн өмнө дэлхий даяар компьютеруудад халдсан "WannaCry" мөнгө шантаажлагч вирусын тархалтыг зогсоож чадсан гэж мэдээлж байсан юм. Энэхүү вирус нь компьютерын үйлдлийн системийг нь түгжээд, эргэн сэргээхийн тулд мөнгө шилжүүлэхийг шаарддаг аж. “Касперскийн лабораторын” мэдээлснээр, 5 дугаар сарын 12-ны оройн байдлаар WannaCry-г ашиглан 45 000 орчим халдлага хийсэн нь бүртгэгджээ.

О.Барс