"Миний аав – Миний баатар" фото зургийн уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр болох "Аав нарын өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Миний аав – Миний баатар" фото зургийн уралдаан зарлалаа.
Эцэг, эх-хүүхдийн харилцаа холбоог бэхжүүлэх, "Аавуудын өдөр"-ийг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй уралдаанд насны хязгаар тогтоогоогүй байна. Энэ талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Нуршырах "Фото зургийн уралдааныг энэ жил анх удаагаа зохион байгуулж байна. Оролцогчид өөрсдийн зургаа холбогдох тайлбартайгаар энэ сарын 10-ны өдөр хүртэл манай газарт илгээх бөгөөд ирсэн бүтээлүүдийг байгууллагын фейсбүүк хуудсанд тавьж, олон нийтийн саналаар дүгнэнэ. Уралдааны ялагчдыг энэ сарын 12-ны өдөр тодруулж, шагнах болно" гэв.
Дашрамд хэлэхэд, Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхдэд тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон аж. Манай улс энэ өдрийг тэмдэглэдэг 18 дахь орон болсон бөгөөд маргааш 14 дэх жилдээ тэмдэглэх юм.

Ө.Нурболат