Бохир усаар ундаалсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:59:12

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг сэргээн байгуулахыг амьдрал шаардаж байна.

Тус сумын дөрөвдүгээр багийн нутагт оршдог энэ байгууламж элэгдээд эвдэрсний улмаас 1999 оноос үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гэтэл энэ сумын бохир усны шугамаар ирсэн бүх зүйл хуримтлагдсаар хөрсний хордлого хэрээсээ хэтэрсэн. Энд оршин суудаг 600 гаруй өрх айл бүр энгийн худагтай, тэдгээр худгийн ус бохирдсоор хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулсаар байна. Цэвэрлэх байгууламжийг сэргээхэд дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Одоохондоо үүнийг олгох боломжгүй бол станцыг засварлах төсөв олгох, энэ хотод гүний худаг хэд хэдийг гаргах, ноос угаах үйлдвэр өөртөө цэвэрлэх станцтай болох хэрэгтэй байна гэж «Суат» компанийн захирал С.Шарив ярилаа.

Мөн аймгийн төвд цэвэр усны тавин км шугам татагдсан ч тэндэхийн оршин суугчид эрүүл мэндээ эс хайхран мөнгөө харамлаад  дөнгөж хорьхон хувь нь шугамнаас ус авч байгааг тэр шүүмжиллээ.

Ш.Айзаря

Related news