Өршөөлийн хуульд хамрагдсан 20 хүүхэд эрх чөлөөтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭӨршөөлийн тухай хуулийн дагуу Хүүхдийн хорих ангиас 20 хүүхэд суллагдана.
Хүүхдийн хорих ангид 27 хүүхэд ял эдэлж байгаагийн 20 нь суллагдана. Үлдсэн 7 хүүхдэд Өршөөлийн хуулийн заалт үйлчлэхгүй юм байна.
Шүүхийн шийдвэрээр суллах ажиллагаа өчигдрөөс эхлэн баасан гараг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрөөс хөдөө орон нутагт явах ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран явуулж эхлэх юм. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ.
Ж.Батсайхан
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days