Орост хутгаар зэвсэглэсэн этгээд 8 хүнийг шархдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СУРГУТ. /Sputnik/. Оросын Сургут хотод хутгаар зэвсэглэсэн этгээд найман хүнийг шархдуулжээ. Шархадсан хүмүүсийн 2-ынх нь биеийн байдал хүнд байна.
Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн үдийн 11:20 цагт тус хотын төвд болсон байна.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны мэдэгдсэнээр, гэмт этгээд нь 1994 онд төрсөн бөгөөд нутгийн оршин суугч байжээ. Түүнийг цагдаа нар хэргийн газарт буудан устгажээ.
Сургут нь Москва хотоос зүүн зүгт 2100 орчим км зайтай оршдог бөгөөд 350 мянга гаруй хүн амтай хот.
https://www.youtube.com/watch?v=mtfRsSPh5fI

Г.Доржханд