НҮБ: "Талибан"-ыхан Афганистанд 36 хүнийг хөнөөсөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-21 11:20:04
КАБУЛ. /ВВС/. Энэ сарын эхээр Афганистаны хойд нутгийн нэгэн тосгон руу “Талибан” бүлэглэлийнхэн халдан 18 эмэгтэй, хүүхэд болон ахмад настныг хөнөөсөн гэж НҮБ-ын мөрдөн шинжээчид мэдэгдлээ.

НҮБ болон Афганистаны Засгийн газар ням гарагт мэдэгдэл хийхээ “Наймдугаар сарын 3-5-нд босогчид Сар-и-Пул мужийн нэгэн тосгон руу халдсан. Тэд нийтдээ цагдаа цэрэг болон  иргэд нийлсэн 36 хүнийг хөнөөсөн” гэжээ.

Лалын шашны суннит урсгалыг шүтэгчдээс бүрддэг “Талибан” бүлэглэл нь шиитийн урсгалыг шүтэгчид амьдардаг тосгод руу удаа дараалан халдсаар байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Тадамичи Ямамото өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энгийн номхон иргэдийг зэрлэгээр хөнөөж байгаа нь олон улсын хуулийг зөрчсөн хэрэг. Гэмт этгээдүүдэд зохих хариуцлагыг нь ногдуулах болно” гэв.

Афганистаны аюулгүй байдал сүүлийн үед улам дордсоор байна. Энгийн номхон иргэд террористуудын бай болсоор байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш тус улсад 1162 энгийн номхон иргэн халдлагад өртөн амиа алджээ.
 
Г.Доржханд

Related news