Камерон, Путин нар сүйрсэн нисэх онгоцны асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-06 10:08:18

ЛОНДОН. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Египетэд сүйрсэн ОХУ-ын нисэх онгоц тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас осолдсон гэсэн таамгийн талаар Их Британи болон ОХУ-ын удирдагчид санал зөрөлдөөнтэй байна.

Нисэх онгоц тэсрэх төхөөрөг дэлбэрснээс болж сүйрсэн байх магадлал хамгийн өндөр байна гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өчигдөр мэдэгджээ.

Харин Путин, албан ёсны мөрдөн шалгах ажиллагааны дүнд суурилан ослын шалтгааныг тодорхойлно гэж мэдэгдсэн байна.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ОХУ-ын ажиллагаанд хариу арга хэмжээ авч, нисэх онгоцыг сүйрүүлсэн гэж олон нийт үзэж эхэлбэл ОХУ-ын Засгийн газар хүндхэн асуудалтай нүүр тулгарах шинжтэй байна гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Related news