“АА” цуглааны туршлага судлах сургалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-21 16:25:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Эрүүл ирээдүй” хөтөлбөр баталж, архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэр бүлийн амар тайван амьдралыг хангах арга хэмжээ авч байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс “АА” цуглааны туршлага судлах, сургалт мэдээллийн ажлыг Дашинчилэн, Бугат суманд зохион байгуулж байна.
- “АА” цуглаан нь архи, согтууруулах ундааны хэт хэрэглээтэй, хамааралтай иргэд өөрсдийгөө эрүүлжүүлэх, сайн дурын үүсгэл санаачлагын нэгдэл. Манай аймагт байгуулагдаад 15 жил болж байна. Туршлага судлах арга хэмжээнд аймгийн бүх сумын төлөөлөл оролцоно гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа ярьлаа.
“АА” цуглааны салбар Бугат, Дашинчилэн суманд байгуулагдаад 3-5 жил болж байгаа юм байна.
М.Батжаргал
Related news