Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үйлчилгээг сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-аас иргэддээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг сурталчлах зорилгоор энэ сарын 22-ны өдөр “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг зохион байгууулах гэж байна.
Өдөрлөгийн хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл өгөх гэнэ. Тухайлбал:
-Ажлын байрны захиалга, зуучлал /ажил олгогч иргэн, ААНБ-ууд/
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг сурталчлах
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар мэдлэг сорих АХА тэмцээн
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээнүүд зохион явагдах юм байна.
“Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Алтанбулаг сумын ЗДТГ хамтран зохион байгуулах ажээ.

Ч.Отгонцэцэг