АНУ-ын Эрүүл мэндийн сайд огцорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Би-Би-Си/. АНУ-ын Эрүүл мэндийн сайд Том Прайс албаны уулзалт, томилолтод өндөр үнэтэй хувийн онгоц ашигласан үндэслэлээр албан тушаалаасаа огцорлоо хэмээн "Би-Би-Си" агентлаг мэдээлэв.
Т.Прайс өнгөрсөн 5 дугаар сараас хойш татварын төлөгчдийн мөнгөнөөс 400 мянган доллар төлж, хувийн онгоцоор 26 удаа ниссэнийхээ төлөө уучлал гуйж байсан юм.
АНУ-ын хуулийн дагуу засгийн газрын ажилтнууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш л бол албан ажлын хүрээнд ердийн онгоцоор нисэх ёстой байдаг ажээ.
Т.Прайсаас гадна Дональд Трампын захиргааны гурван ч эрхэм ажилдаа өндөр үнэтэй, хувийн тусгай онгоц хөлөглөсөн гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Т.Прайсын албан тушаалаасаа огцрох тухай өргөдлийг Ерөнхийлөгч Д.Трамп хүлээн авч, зөвшөөрсөн гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.
Х.Сарнай