Өршөөлөөр суллагдсан залуусыг ажилд зуучилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 16:58:10

Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг мэргэжил эзэмших сургалтад хамруулж, улмаар ажилд зуучлах ажлыг эхлүүллээ.

Залуучуудын хөдөлмөрийн төв биржид 7 хоногт дунджаар 300-500 цагийн ажлын байр, 500 орчим байнгын ажлын байр нээлттэй байдаг аж. Тиймээс Өршөөлийн хуульд хамрагдсан залуусыг туслах ажилтан, улирлын чанартай ажил буюу хавар мал төллөлт, намар ургац хураалт болон томоохон үйлдвэр, төмөр зам, барилга болон засварын ажилд ажиллуулах боломжтой гэж үзэж байна.

Мөн эзэмшсэн мэргэжил байхгүй бол МСҮТ болон мэргэжил олгох байгууллагуудад хандан үсчин, засварчин болон бусад мэргэжлээр сургасны дараагаар ажилд зуучлах гэнэ. Өршөөлийн хууль батлагдсанаар 2000 орчим хоригдол суллагдсан ба эдгээрийн дийлэнх нь 16-39 насны залуус гэсэн судалгаа гарсан байна.

 

Related news