Он давахгүй малыг нядалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРУрьдчилсан байдлаар 145,0 мянган толгой малд хавар намрын үзлэг ангилалт хийж, үржилд тэнцэхгүй малыг заазлан, цөм сүрэг бүрдүүлэх арга хэмжээг Баянхонгор аймагт хэрэгжүүллээ.
Улсын төсөв, хөдөө аж ахуйн маркетинг төсөл, орон нутгийн зардлын эх үүсвэрээр санхүүжүүлсэн тус арга хэмжээгээр он давахгүй малуудыг нядлахаар болсон байна.
Тухайлбал, Гурванбулаг сум “Тэнгэр трэйд” ХХК-д 500 адуу, “Мах импекс” ХХК-д 700 ямаа тус тус нийлүүлээд байгаа аж.
Энэ оны 10 дугаар сарын байдлаар он давахгүй 170.452 толгой мал бүртгэгдсэнээс олонх нь буюу 80 хувь нь бог мал эзэлж байна.
Б.Мөнхзул