"Аврагч" спорт заал ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын “Аврагч” спорт заал өнөөдрөөс ашиглалтад орлоо.
Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын хүрээнд тус заалны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Арга хэмжээнд ОБЕГ-ын төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, бүсийн аваргын тэмцээнд оролцох баг тамирчид байлцсан юм. Нээлтийн үйл ажиллагааны дараа ахмадууд болон алба хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо.
Орчин үеийн стандартад нийцсэн спорт заалыг 167 сая төгрөгийн төсөвт өртгөөр Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдөө барьж босгосон аж. Жил орчим барьсан тус барилгадаа ийнхүү алба хаагчид нь спортын болон биеийн хүчний бэлтгэлээ улирал харгалзахгүйгээр хийх боломж бүрдэж байна.
Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн түүхт 40 жилийн ойн арга хэмжээ ийнхүү өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд маргааш Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, хоёр хоног үргэлжлээд аваргуудаа шалгаруулна.
Б.Мөнхзул