Өнгөрсөн онд зэвсэгт мөргөлдөөнтэй улсуудад 8000 орчим хүүхэд амь үрэгдэж, шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Өнгөрсөн онд дэлхий дахинд дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний улмаас 8000 орчим хүүхэд амиа алдаж, шархаджээ.
Энэ тухай НҮБ-аас өчигдөр гаргасан хүүхдүүд ба зэвсэгт мөргөлдөөний талаарх жил тутмын тайлан мэдээнд дурдсан байна.
Дээрх тайланд дурдсанаар, 2016 онд Афганистанд хамгийн олон буюу 3512 хүүхэд амиа алдсан аж. Тэгвэл Йеменд 1340, Сирид 1299, Сомалид 1121 хүүхэд амь үрэгдсэн байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариуцлага хүлээх ёстой талуудын жагсаалтыг мөн уг тайланд хавсаргажээ.
Жагсаалтын нэгдүгээрт Йемений засгийн газрын эсрэг хүчнийхэнтэй тэмцэж буй Саудын Арави тэргүүтэй олон улсын эвсэл бичигдсэн байна. Тус эвслийнхий агаарын цохилтод олон энгийн номхон иргэн амиа алдсан аж.
Хүмүүнлэг ёс, хүний эрхийг эрхэмлэн хүндэтгэж, хүүхдийн эрхийг хамгаалах дорвитой бөгөөд шуурхай арга хэмжээ авахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш холбогдох талуудад уриалжээ.

Г.Доржханд