Нью-Йоркт террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Америкийн Нью-Йорк хотод террорист халдлагууд үйлдэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг баривчилснаа тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
"Америкийн дуу хоолой" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Хуульзүйн яам мэдэгдэл хийхдээ "Нью-Йорк хотод халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Пакистанд амьдардаг Америкийн19 настай иргэн, Канадын 19 настай иргэн болон Филиппиний 37 настай иргэнийг баривчилсан" гэжээ. Тэднийг өнгөрсөн зун баривчилсан ч энэ тухай мэдээллийг өнөөдөр л олон нийтэд дэлгэж байна.

Сэжигтнүүд нь Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд орших "Таймс-сквер" талбай болон метронд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэнэ.
Сэжигтнүүд нь лалын босогчдын "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тэд халдлага үйлдэхийн тулд тэсрэх төхөөрөг хийх материалууд худалдан авсан байжээ.
"Лалын улс"-ын дэмжигчдийн нэг болж "жүжиглэж байсан" Холбооны мөрдөх товчооны тагнуулчтай дээрх гурван сэжигтэн интернэтээр холбогдон "Бид ээлжит 9/11-ийг бий болгохыг хүсэж байна. Халдлага үйлдэхэд ашиглах машин байна уу?" гэж асууснаар баригджээ.
АНУ-ын холбогдох албаны хүмүүс 2015 оноос хойш "Лалын улс"-тай холбоотой 110 гаруй этгээдийг баривчлаад байгаа аж.
Г.Доржханд