“A321” нисэх онгоцонд техникийн гэмтэл гараагүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-11 14:34:21

ПАРИС. /TASS/. Египетэд сүйрсэн “A321” нисэх онгоцонд техникийн гэмтэл гарсныг нотлох ямар ч баримт алга гэж “Airbus” нисэх онгоцны үйлдвэр мэдэгдэв.

“A321” нисэх онгоцонд техникийн гэмтэл гарсан тухай ямар ч мэдээлэл хүлээж аваагүй. Гэвч одоогийн байдлаар яг тодорхой зүйл хэлэх үндэслэл алга. Албан ёсны мөрдөн шалгах ажил дууссаны дараа дүгнэлт хийж болох байх гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөрдөн шалгах ажлын явцад одоогийн байдлаар “A321” нисэх онгоцонд техникийн гэмтэл гарсан гэсэн дүгнэлт хийгээгүй байна. Эцсийн дүгнэлт гарах хүртэл хүлээх нь чухал гэж “Airbus” компанийн гүйцэтгэх захирал Дубайд болж агаарын үзэсгэлэнгийн үеэр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Related news