Газрын теннисний талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:28:50

Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс аймаг орон нутаг руугаа чиглэсэн олон ажлыг төлөвлөж хийж байна.

Энэ сарын эхэнд “Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая“ төслийг хэрэгжүүлж 7000 мод тарьсан бол энэ удаа “Их Алтайгаас ирээдүйн одод” гэсэн төслөөр газрын теннисний талбай байгуулж ашиглалтанд орууллаа. Энэ үеэр Монгол улсын спортын мастер, Улсын аврага, ОУ-ын болон Амеркийн мэргэжлийн теннисний холбооны дасгалжуулагч Б.Өрнөхийг аймагтаа урин түргэвчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.Тус сургалтанд ЕБС-иуд болон Биеийн тамир спортын газрын багш, дасгалжуулагчид хамрагдаж батламж гардан авсан байна. Энэхүү аяныг нийтдээ 80 сая төгрөгийн төсвөөр нутгийн зөвлөлөөс санхүүжүүлэн зохион байгууллаа. Одоо тамирчид бэлтгэх ажилдаа шуурхайлан орж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news