Зааны ясан эрэгт ачааны онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-14 18:29:20
ЯМУСУКРО. /Би-Би-Си/. Зааны ясан эрэг буюу Кот-Дивуар улсын томоохон хот болох Абижаны олон улсын нисэх онгоцны буудлаас өнөө өглөө хөөрсөн онгоц тэнгист осолдсон гэсэн мэдээлэл байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Францын армийн зэвсгийг тээвэрлэж явсан онгоц нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараахан осолдсон гэнэ. Энэ ослын улмаас нэлээд хэдэн хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн бололтой.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь сэнсэт хөдөлгүүртэй “Ан-26” ачааны онгоц ажээ. Осол болох үед ширүүн бороо орж байсан гэнэ.
Г.Доржханд
Related news