Каталонийн удирдагч К.Пьигдемон Бельги рүү "зугтжээ"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /АП/. Испанийн Каталони мужийн ерөнхийлөгч Карлес Пьигдемон Бельги улсад байна гэж түүний өмгөөлөгч нь мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
К.Пьигдемон Бельгиэс улс төрийн орогнол хүсэхээр бэлтгэж байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ түүний өмгөөлөгч Пол Бекаерт энэ мэдээлэлтэй холбогдуулан ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзсан байна.
Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхагласан К.Пьигдемоныг Үндсэн хууль зөрчиж, үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр Испанийн прокурорууд яллаж магадгүй байгаа юм.
Испанийн төв Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлж, К.Пьигдемон тэргүүтэй мужийн нөлөө бүхий албаны хүмүүсийг огцруулаад байгаа билээ.
Бельгийн өмгөөлөгч Пол Бекаерт өчигдөр орой сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ямартай ч Каталонийн удирдагч К.Пьигдемон Бельгид байна. Тэрбээр намайг өмгөөлөгчөөрөө авсан” гэжээ.
Бослого дэгдээсэн, төсвийн мөнгийг хууль бусаар бүх нийтийн санал асуулга явуулахад зарцуулсан зэрэг хэргээр Каталонийн удирдагчдыг яллах хэрэгтэй гэж Испанийн ерөнхий прокурор Хосе Мануэл Маза өчигдөр мэдэгджээ.
Хэрвээ бослого дэгдээсэн гэж шүүх үзвэл К.Пьигдемонд 30 хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй.

Г.Доржханд